© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.09.22/ болж байна.

Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Импортын цементийн гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тухайлбал, импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг O хувь болголоо. Иймд Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор Цементийн гаалийн албан татварыг түр “тэглэх” шийдвэр гаргалаа. Тогтоолын хугацаа 2022 оныг дуустал үргэлжилнэ” гэдгийг мэдээлсэн.

Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг wцаг тухайд нь шууд дамжуулан хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..