© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Ж.Сүхбаатар : Түгжрэлд ганц буяны ажил ч биш дарга нарын төрийн хамгаалалт нөлөөлж байгаа талаар Замын цагдаагаас мэдээлэл авсан

Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар буяны цуваа түгжрэлд нөлөөлж байгаа тухай твиттер хаягаараа жиргэсэн. Тэрбээр "Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг. 1-р эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа" гэсэн юм.

Түүний энэхүү жиргээ нийтийн сүлжээнд олны хэл ам дагуулж, багагүй шүүмжлэл хүртээд авсан. Олны хэл амтай зэрэгцээд түгжрэлд дан ганц буяны цуваа бус дарга нарын төрийн хамгаалалтын машины цуваа ч нөлөөлж байж болох юм гэсэн санаатай жиргээ оруулаад амжив. Тодруулбал Ж.Сүхбаатар сайд "Түгжрэлд олон нөлөөлөл бий. Үүний нэг нь төрийн хамгаалалтын өнөөгийн хууль тогтоомж ч нөлөөлдөг. Өөрчлөх ёстой гэж би үздэг. Замын цагдаагийн мэдээлэл авч байж би мэдээлэл өгсөн шүү!" гэв. Мэдээж өмнөх жиргээнийхээ хүчийг сулруулахын тулд бичсэн энэ удаагийн жиргээ төдийлөн газар авсангүй харин ч түүнийг хотын түгжрэл хариуцсан сайдаар ажиллах чадамжгүй гэсэн шүүмжлэлтэй нүүр тулгараад байна. 

Дээрх жиргээнүүдийнх нь талаар  Ж.Сүхбаатар сайдаас тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ  "Түгжрэлд маш олон хүчин зүйл бий. Хэн ч буяны ажлыг буруутгахгүй нь ойлгомжтой. Шарил хадгалах газраа буруу байршилд байлгаж байгаа тухай асуудал… Эмнэлэг, буяны газруудтай хамтарч ажиллах тухайд чиглэсэн хариулт…

Заавал үг өгүүлбэрийг контекстээс салган мушгин гуйвуулж байж “таашаал” авах нь зарим хүний сөрөг сэтгэлгээний ханамж, хэрэгцээ юм даа…
Бусдыг хорлох сэтгэлдээ автаж бусдад сөрөг мэдээлэл тараах нь өрөөлөөс гадна өөрөө л мэдрэлээ муутгана шүү дээ. Өөр юу хэлхэв!" гэв. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..