© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Фейсбүүкээр танилцсан залуугаа дээрэмдэж, шатаасан 16 настай охиныг найзуудынх нь хамт цагдан хорьжээ

Нийтийн сүлжээнд танилцсан залуугаа дээрэмдэж, банкны картын нууц үгийг нь хэлүүлэхийн тулд нүцгэлэн, шатааж хэргийн газраас зугтсан гэмт этгээд бол ердөө 16 хан настай охин.  Энэ хэрэг өнгөрөгч баасан гарагт болжээ. Тодруулбал тухайн өдрийн  21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс бүртгэгджээ.

Энэ дагуу шалгахад 26 настай, эрэгтэйг фейсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай буюу 15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У” нартай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас зэргийг нь дээрэмдэн зодож, улмаар банкны картын нууц дугаарыг нь хэлүүлэхийн тулд нүцгэлэн дээрээс нь шатамхай шингэн цацаж, гал тавин шатаагаад хэргийн газраас зугтсан нөхцөл тогтоогдсон байна.

Цагдаагийн алба хаагчид дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилжээ.

Мөн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих, “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, 80 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..