© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Маргааш өглөө Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Сүхбаатар дүүрэгт 2022 оны есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль, дадлага зохион байгуулагдана.

Үүнтэй холбоотойгоор 2022 оны есдүгээр сарын 23-ны Баасан гарагийн 06:00-09:00 цагийн хооронд Хүнсний 4-р дэлгүүрээс баруун тийш СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хаана.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх цагт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Сүхбаатар дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..