© Tseg.mn. 2011-2022
Улаанбаатар

Есдүгээр сарын 25-нд төв замаар нийтийн тээврийн автобус явахгүй

Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дэлхий нийт автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин манай улсын хувьд  есдүгээр сарын 25-ны өдөр буюу ням гарагт энэхүү өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд  тухайн өдөр бүх зах худалдааны төвүүд амрах юм байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орохоор болжээ. 

Тухайн өдөр  тээврийн үйлчилгээний 39 чиглэлийн 324 автобусны явах маршрутад өөрчлөлт орно.

Энгийнээр хэлбэл хойд чиглэлээс ирдэг автобуснууд Дөлгөөн нуурын уулзвараар, Баянхошуу чиглэлийнх Баянбүрдийн тойргоор тус тус буцаж эргэнэ.

Ч1, Ч6, Ч3 чиглэлийн автобуснууд Нарны зам болон Их тойруугаар хуваагдаж явна. Эдгээр нь Энхтайвны өргөн чөлөөгөөр явдаг юм. 

Хотын төвөөр нийтийн тээврийн автобус явахгүй. Нисэх, Яармагийн чиглэлийн автобус 120 мянгатын уулзвараар буцаж эргэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..