© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

ЭХЭМҮТ-д төрсөн ээжүүдэд үнэгүй шөл, цайгаар үйлчилж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо.
 
Амаржсан, төрсөн ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг Монгол уламжлал бий.
 
Энэ уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл болсон. Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог.
 
Иймээс ЭХЭМҮТ хонины шинэ махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүллээ. Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй , сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байна. Ингэхдээтөрсөн ээжид хүрэх шөл, цай үнэ төлбөргүй гэдгийг тодотгоё.
 
Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн мөн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгнө.
 
Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авдаг боллоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..