© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Киану Ривз танихгүй хосын хуриманд очжээ

Алдарт жүжигчин Киану Ривз Английн нэгэн жижигхэн сууринд танихгүй хосын хуриманд зочилж, Их Британийн шинэхэн гэр бүлийг баярлуулжээ.
“Матрикс”-ын одыг ийм үйлдэл хийнэ гэж хэн ч төсөлөөгүй байна. Хуримын өмнөхөн 35 настай Жеймс Роуднайт нутгийн зочид буудлын кафед аяга кофе ууж суугаа Ривзийг харсан байна. Тэгээд жүжигчин дээр очиж, хуримандаа урьжээ.
Жүжигчин зөвшөөрсөн боловч Жеймс түүнийг эелдэг байх үүднээс л хүлээн авсан гэж боджээ.
Гэтэл алдарт жүжигчин тэдний хуриманд ирсэн байна. “Бид түүнийг ирнэ гэж ч бодоогүй. Гэхдээ нөхөр маань түүнтэй ярьсан нь үнэхээр гайхалтай хэрэг” хэмээн 34 настай Никки Daily Mail-д мэдээлжээ. Сүүлд нь энэ бол Ривзийн ирсэн анхны хурим биш болох нь тодорхой болжээ. 2018 онд тэрбээр Нью-Йоркт хуримын ажиллагаатай тааралдаж, шинэхэн хостой зургаа авахуулсан аж. Киану Ривз Нортгемптонширт “Формула-1”-т зориулсан кино зураг авалтад оролцож байгаа гэсэн мэдээлэл гарчээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..