© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Цэрэг татлагаас зугтсан оросууд Финланд, Гүрж, Монгол руу гарахын тулд хил дээр дугаарлаж байна

Оросын олон иргэн цэрэг татлагаас зугтаж, Финланд, Гүрж, Монгол руу гарахын тулд хил дээр дугаарлаж байна. Гэвч тэднийг улс орнууд хүлээн авах төдийлөн дуртай биш байна. 9 сарын 21-нд Оросын хил дээр улс орноосоо гарах гэсэн ОХУ-ын иргэд урт дараалал үүсгэж байгаа тухай мэдээллүүд цуварчээ.
“Кяхта” телеграм сувагт л гэхэд Монгол Улстай хиллэдэг Хиагтын шалган нэвтрүүлэх цэг дээр хүмүүс олноороо ирсэн тухай мэдээлжээ. “Орос-Монголын хил дээр томоохон бөөгнөрөл үүссэд байна. Гарах гэсэн хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байна” гэж тус сувагт бичжээ. Олон залуу орос Гүрж рүү орохын тулд дараалалд зогсож байна. ОХУ-ын хойд хэсэгт Финландтай хиллэдэг хэсгүүдэд ч бөөгнөрөл үүсчээ. Владимир Путин цэрэг татлага явуулахаа зарласнаас хойш оросууд визгүй гэсэн орон бүр лүү нисэх тасалбарыг агшин зуурт худалдан авсан байна.
Москвагаас Астана, Баку, Бишкек, Ташкент, Тбилиси болон Туркийн хотууд руу нисэх боломжгүй болжээ. Гэтэл Балтын орнууд болон Польш улс 9 сарын 9-нд Оросын иргэдийг Шенгений бүс рүү нэвтрэхийг хориглосон байна. Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичс цэрэг татлагаас зугтсан оросуудад ч хүмүүнлэгийн виз олгохгүй гэжээ. Орост цэрэг татлагын үеэр цэргийн алба хаасан цэргийн нөөц үүрэгтнүүдийг татаж байгаа аж. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 300 мянган цэрэг татна гэж мэдэгджээ.
Э.Заяа
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..