© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Х.Нямбаатар: Хил 30-40 машинд дугаарлаж байгаа ОХУ-ын иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй

Оросын олон иргэн цэрэг татлагаас зугтаж, Финланд, Гүрж, Монгол руу гарахын тулд хил дээр дугаарлаж байна. Гэвч тэднийг улс орнууд хүлээн авах төдийлөн дуртай биш байна. 9 сарын 21-нд Оросын хил дээр улс орноосоо гарах гэсэн ОХУ-ын иргэд урт дараалал үүсгэж байгаа тухай мэдээллүүд цуварчээ. 

Энэ талаар  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад "Өчигдрөөс эхлэн Монгол тал руугаа зорчих хөдөлгөөн ихэссэн. Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд дугаарлаж буй 60 орчим машин байна. Өмнө нь арай олон тооны машин байсан ч цаад талдаа зохицуулалт хийж дараалал багассан дүр зурагтай байгаа. Яг хил дээр бол 30-40 машин дугаарлаж байна. 

Хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй тул гадаад пасспорттой, урьд өмнө нь ямар нэгэн зөрчил байгаагүй ОХУ-ын иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Одоогоор манай улсад буй гадаад иргэдийн тоо 17-18 мянган орчим байгаа нь үндэсний аюулгүй байдлын баримт бичигт заагдсан хувь хэмжээнд хүрэх болоогүй" гэлээ.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..