© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Бид бүгдийг чадна" өдөрлөг болно

“БИД БҮГДИЙГ ЧАДНА" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг 2022 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн төвийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран зохион байгуулна.
Тус өдөрлөгийн үйл ажиллагаа нь ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбон зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулах зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой юм.
ТА БҮХНИЙГ "БИД БҮГДИЙГ ЧАДНА" ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..