© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Дарханы арьс ширний цогцолборын удирдлагуудыг Хөгжлийн банкны асуудлаар цагдан хорьжээ

Дарханы арьс ширний цогцолбор газрын гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассент менежмент ҮЦХ” компанийн захирал  асан Д.Болормаа нарыг өчигдөр орой  гэрээс нь АТГ-аас баривчилж, цагдан хорьжээ.
 
Тодруулбал, тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан, зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон бөгөөд гэр болон албан тасалгаанд нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, хуулийн хүрээнд ажиллагаа явуулжээ.
 
Тэдний гэрээс шалгаж буй хэрэгтэй хоблоотой санхүүгийн баримтууд хурааж авсан гэх бөгөөд 48 цагийн хугацаатай баривчлаад байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..