© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

ЗГ Хятадын цементийг дэмжсэнээр үнийг бууруулах биш зах зээлийн ханшийг улам дэвэргэв

Үндэсний үйлдвэрлэгч Хөтлийн “Цемент Шохой” ТӨХК Л.Наранбаатар гэдэг хүний гараар орж дуусах учиртай байж. Худлаа үнэн улс төр хийж яваад тус газрын даргаар томилогдсон уг этгээд Хөтлийн Цемент гэх их айлын зуурмагийн машины эвдчихсэн гэх юм билээ. Дотоодын цементийн ихэнх хувийг дангаараа нийлүүлдэг байсан үйлдвэр түр зогсолт хийснээр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ үүсэж хятадаас орж ирсэн 1 тонн цемент 600,000 төгрөгөөр борлуулагдаж, зохиомол үнийн хөөргөдөл үүссэн. Үүнтэй зэрэгцэн ЗГ ямар ч судалгаа, тооцоогүй, эргэж гарах үр дүнгийн таамаглалгүй импортын цементийн татварыг тэглэснээ зарласан. Уг нь татваргүй барааны үнэ зах зээл дээр зорилтод бүлэгтээ очихдоо өмнөхөөсөө хавь илүү хямд нийлүүлэгдэх учиртай. 

ЗГ Хятадын цементийг дэмжсэнээр үнийг бууруулах биш зах зээлийн ханшийг улам дэвэргэсэн явдал боллоо. Гэтэл МАК, Мон цемент гэх хоёр үйлдвэрээ мэрээ эхлэв бололтой. Яг үнэндээ ханшийн сулрал, тээврийн зардлын өсөлт, боомтуудын гацаа, шинэ хөдөлмөрийн хууль, банкны өндөр хүүгээс эхлээд цемент үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх олон шалтгаан байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Яг үнэндээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болсон цар тахлын үеэр төрөөс хүнд үйлдвэрлэлийн салбарыг үнэндээ хаясан. Харин өнөөдөр хөдөлмөрлөж байгаа тэднийг жаахан ч болов дэмжмээр л санагдах юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..