© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Шүүгчид нөлөөлөхөөр завдсан тохиолдлыг хэлэлцлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны еcдүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцлээ.

Шүүгчид нөлөөлөхөөр оролдсон дээрх тохиолдол нь хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэхтэй нь холбогдуулж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр сүрдүүлэн, гүтгэлгийн шинжтэй үйлдэл гаргаж нөлөөлөхөөр завдсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хоёр тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлэв гэж Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..