© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Үндэсний яаралтай тусламжийн багийн сургалтад хамрагдаж байна

Эрүүл мэндийн яамнаас ОБЕГ, Гэмтэл согог судлалын үндэсний төв, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран “Эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг (EMT) байгуулах” стратеги төлөвлөлтийн семинарыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү баг байгуулагдснаар олныг хамарсан гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед дайчлагдан ажиллаж осол гэмтэлд өртсөн нэрвэгсдийг аврах, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломжтой болох юм.

Сургалт нь багийн ажил, бүлгийн хэлэлцүүлэг, онол хослон явагдаж байгаагаараа онцлог бөгөөд багийн ажлыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд чиглүүлэн санал солилцож байна.

Сургалтад ЭМЯ-ны харьяа байгууллагууд, ОБЕГ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, НЭМГ, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн нийт 60 эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид хамрагдаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..