© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай мэдээлэл хийнэ

Засгийн газрын хуралдаан өчигдөр /2022.09.22/ болж, арав гаруй асуудал хэлэлцсэн. Тухайлбал,

– Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулга,

– Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц,

– Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай,

– Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил,

– Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар,

– Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн. Тэгвэл хуралдаан сунжирч, 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгыг сайд нар хоёр цаг гаруй хэлэлцжээ. Иймээс өнөөдөр уг асуудлаар 12 цагт мэдээлэл хийхээр болжээ. Бид тухайн мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..