© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Нэг сарын хугацаанд ОХУ-ын 220 иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгожээ

Монгол Улсын олон улсын гэрээний дагуу ОХУ-ын иргэд визгүй 30 хоногийн хугацаатайгаар манай улсад ирэх боломжтой байдаг.

Дээрх нөхцөлөөр ирсэн ОХУ-ын иргэдээс есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2,681 нь Монголд байх хугацаагаа 30 хоногоор сунгуулжээ.

Мөн 341 иргэн оршин суух зөвшөөрөл хүссэнээс 220-т нь оршин суух зөвшөөрөл олгосныг албаны эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн дурдсан хугацаанд ОХУ-ын 5,628 иргэн виз сунгалт, оршин суух зөвшөөрөл зэргийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нэг удаа сунгадаг. 

Харин оршин суух зөвшөөрөл авахын тулд "Тухайн улсынхаа нутаг дэвсгэрээр орж ирэхээс өмнө зохих ангиллын визээ авсан байх шаардлагатай. Зохих ангиллынхаа визийг авсныг үндэслэн удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгодог" хэмээн Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр хэлж байв. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..