© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Замын голд сууж байсан согтуу иргэнийг мөргөж, амь насанд нь хүрчээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06:30 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкүшю таурын урд замд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
 
Дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй “Г” нь одоогоор хэн болох нь тодорхойгүй, 40 орчим настай, эрэгтэй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон байна.
 
Шалгалтаар явган зорчигч замын зорчих хэсгийн зүүнээс баруун чиглэлд 3 дугаар эгнээнд баруун тийшээ харсан байдалтай сууж байхад нь автомашин тухайн урсгалаар хөдөлгөөн оролцож яваад тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж амь насыг нь хохироосон нь камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ. 
 
Жолоочийг согтуурлын зэрэг тодорхойлод шалгадаг багажаар үлээлгэхэд 0.00 буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор биологийн дээж авч шинжилгээнд хүргүүлэн, амь хохирогчийг хэн болохыг болон маршрутыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..