© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн төсөвт хэлэлцүүлэг хийлээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөвт ТББ-ууд хамтран хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ жил нийслэл хотын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөхөөр шийдвэр гарсан. Ирэх онуудад ч энэ хэмжээний мөнгө төсөвт суулгахаар өөрчлөлт орсон билээ.  Тэгвэл төсвийн мөнгө татвар төлөгчдийн мөнгө байдаг. Харин татвар дээр нь нэмээд зам ашигласны төлбөрийг километр  тутам 15 төгрөг болгоно гэж хотын дарга мэдэгдсэн. Түгжрэлийг бууруулах чиглэлд  12 багц ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь дээрх шийдвэр. Мөн хамгийн их төсөв хөрөнгө зарцуулагдаж буй газар чөлөөлөлт, нийтийн тээврийн парк шинэчлэлийн үйл явц, үр дүн нүдэнд харагдахгүй байгаа тул тодорхой болгох хэрэгтэй байна.

 “Ил тод байдал сан” ТББ-ын захирал Д.Цэрэнжав:  "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлэх ажлууд бодит байдал дээр бүрэн хэрэгждэггүй атал төсөв нь зарцуулагдсаар байдаг. Энэ байдлаар цааш үргэлжилбэл төсвийн мөнгө хий дэмий салхинд хийсч түгжрэл буурах биш хотын замд зорчих аргагүйд хүрнэ. Тэгэхээр түгжрэлийг зохицуулах  12 багц ажлаа шат дараалалтай хэрэгжүүлж үр дүнд хүргэх шаардлагатай байна. Энэ асуудалд ТББ-ууд хөндлөнгөөс хяналт тавьж ажиллана" гэв.

Түгжрэлийг бууруулах сорилт зөвхөн Монгол Улсад тулгараад буй асуудал биш бөгөөд дэлхийн улс орнуудын сайн жишээ ч олон бий. Лондон зэрэг зарим хотууд төвлөрлийн бүсэд төлбөр авах аргыг хэрэгжүүлж байсан нь амжилт олсон гэдэг. Гэхдээ Улаанбаатар хотын тухайд замын төлбөрийг нэмлээ гээд түгжрэл буурна гэсэн судалгаа, баримт байхгүй. Нөгөө талаар түгжрэлийг бууруулах бодлогыг хот төлөвлөлттэй уялдуулах нь зөв шийдэл гэдгийг судлаачид онцолдог. Энэ нь төвлөрлийг сааруулахгүйгээр түгжрэлийг бууруулах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр Улаанбаатар хотын бөөгнөрлийг задлах бодлого шаардлагатай байгааг олж харах, анхаарах нь чухал байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..