© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Филиппинд осолдсон “Кореан Эйр” компанийн онгоцонд хоёр монгол иргэн зорчиж явжээ

Өчигдөр /2022.10.24/ БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас Филиппиний Себу нисэх онгоцны буудал руу хөөрсөн KE631 нислэгийн дугаартай Air Airbus A330 онгоц Себу нисэх онгоцны буудалд газардах үедээ хөөрөх зурвасыг давж осолдсон ноцтой хэрэг гарсан.

Тодруулбал,Korean Air Airbus A330 онгоцны багийнхан цаг агаар муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед Филиппиний Себу олон улсын нисэх онгоцны буудалд хоёр дахь удаагаа газардах гэж оролдсон нь энэхүү осолд хүргэсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл тус онгоцонд нийт 173 хүний бүрэлдэхүүнтэй зорчиж явсан бөгөөд харьяаллаар нь АНУ-ын 64, Солонгос 47, Филиппин 30, Канад 5, Орос 4, Британи, Япон, Монгол Улсын тус бүр хоёр, Бразил, Финланд, Нидерланд, Норвеги , болон Энэтхэг тус бүр нэг хүн зорчиж байсан гэх бөгөөд бүх зорчигчдыг ойролцоох зочид буудлуудад хүргээд байгаа аж.

Одоогоор БНСУ-ын газар, дэд бүтэц, Тээврийн Яам болон Кореан Эйр компани нь Филиппин улсын Себу олон улсын нисэх онгоцны буудалд осолдсон осолтой холбоотой ослын удирдлагын төвийг байгуулж, ажлын хэсэг байгуулаад байна.

Зорчигчдоос бэртэж гэмтсэн хүн байхгүй талаар мэдээлээд байсан ч 17 иргэнийг Себу нисэх онгоцны буудлын эмнэлэгт эмчлүүлээд байгаа гэх бөгөөд өөр бэртэж гэмтсэн иргэн байвал ослын удирдлагын төвтэй холбоо яаралтай холбоо барихыг хүссэн байна.

Нийт 162 зорчигчдын 49 нь агаарын тээврийн компаниас өгсөн зочид буудалд байрлаж байгаа бөгөөд үлдсэн 113 иргэн захиалсан зочид буудал болон гэртээ харьсан гэжээ. Мөн Коеан эйр компанийн ерөнхийлөгч Ву Ки Хонг болсон явдалд уучлалт гуйж, Филиппин, Солонгосын эрх баригчид "нарийн шалгалт" хийхээ амлаад байгаа юм.

Ву компанийн вэб сайтад нийтэлсэн мэдэгдэлдээ"Бид бүх үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг үргэлж эрхэмлэдэг бөгөөд зорчигчдод сэтгэл санааны болоод өөр бусад хүндрэл учруулж байгаад үнэхээр харамсаж байна" гэдгээ мэдэгдээд буй. Korean Air компанийн зүгээс тус үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлж Солонгосын эрх баригч нартай хамтран ослын шалтгааныг тогтоохоор нарийвчилсан шалгалт хийх бөгөөд Себугийн нисэх онгоцны буудал зогсонги байдалд орсон тул түр хугацаагаар Себу руу чиглэсэн бусад нислэгийг ойролцоох нисэх онгоцны буудал руу шилжүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..