© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Албан тушаалын хэнээрхэлд автсан Хатан ижий УИХ-ын дэд дарга болох хүсэлтээ УЗ-дөө өгчээ

Хоорондоо тэс өөр бодлого чиглэлтэй гурван өөр яамны сайдын суудалд суугаад амжсан Д.Сарангэрэл УИХ-ын дэд дарга болох хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд илэрхийлсэн гэнэ. 

Түүнийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад  ковид туссан  нэг хүнийг 8 сая төгрөгөөр эмчилдэг байв. Харин түүнийг буусны дараа 160 мянган төгрөгөөр эмчилдэг болсон. Энэ талаарх тайлангаа нээлттэй сонсгол хийж мэдээлэхийг ард түмэн шаардсан ч өнөөдрийг хүртэл таг. Дараа БОАЖ-ын сайд болохдоо ашигтай газар болгоныг хувьдаа авч, хэд хэдэн ая жуулчлалын баазтай болсон гэдэг. Харин ХНХ-ын сайдын албан тушаалыг богинохон хугацаанд хашихдаа ард түмнээ "УЛны айл" хэмээн ялгаварлан гадуурхсан "хэрэг"-т унаж огцорсон.  Түүний оронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон.

Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох вэ? гэсэн асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд байна. Ямар ч хамаагүй албан тушаалд яаж ийгээд томилогдох адын хүсэлт бүрэн автсан хатан ижий УИХ-ын  дэд дарга болохоор улайрч  хүсэлтээ МАН-ын Удирдах Зөвлөлд илэрхийлсэн гэдэг бор шувуу нисэж эхэллээ. Хоёр ч парламентад сонгогдоод байгаа тэрбээр МАН-ын парламентын асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн даргаар ажилладаг юм байна. Харин түүний хүсэлтийг МАН-ын удирдах зөвлөл хэрхэн  шийдэхийг харах л үлдлээ. 

Ташрамд дуулгахад УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрөөс БНСУ-д ажлын айлчлал хийхээр мордсон бөгөөд түүнийг ирэхээр буюу ирэх долоо хоногт УИХ-ын дэд даргыг томилох юм байна.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..