© Tseg.mn. 2011-2022

Хурц арслан М.Адьяахүүг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаад байна

Өмнөговь аймгийн харьяат, хурц арслан М.Адьяахүү орцонд таарсан иргэнийг зодож, эхнэрийг нь хүчирхийлэхийг завдсан талаар мэдээлэл гараад буй.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Өнгөрсөн амралтын өдөр буюу 21-ний өдрийн 03:20 минутад Баянгол дүүргийн тавдугаар хороонд зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгаад иргэн А гэж хүнийг эрүүлжүүлж, саатуулах байранд эрүүлжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа тус цагдаагийн хэлтэст үргэлжилж байна" гэв. Гомдол аргасан иргэн Н, Ц болон тухайн хэрэгт холбогдсон иргэн А нар харилцан бие биедээ гэмтэл учруулсан гэж дуудлага өгсөн. Одоогоор шинжээч ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа тус цагдаагийн хэлтэст үргэлжилж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..