© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Авто тээврээр 20.6 сая тонн ачаа тээвэрлэв

Авто тээврээр энэ оны эхний 9 сард 20.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 5.7 (37.8 хувь) сая тонноор нэмэгдлээ.

Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 48.5 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Авто тээврээр мөн хугацаанд давхардсан тоогоор 113.9 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 56.3 (97.8 хувь) сая хүнээр нэмэгдэв. Үүнд нийслэлийн нийтийн тээврээр зорчигч (давхардсан тоо) 109.1 сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2 дахин нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Түүнчлэн, авто тээврээр тээсэн ачаа энэ оны 3 дугаар улиралд өмнөх улирлынхаас 5.6 (97.5 хувь) сая тонноор, зорчигч 18.5 (66.4 хувь) сая хүнээр нэмэгдлээ. Тус салбарын орлого энэ оны эхний 9 сард 517.4 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеийнхээс 204.8 (65.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Авто тээврийн орлого энэ оны 3 дугаар улиралд өмнөх улирлаас 47.2 (25.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..