© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Арванхоёрдугаар сарын 16-19-нд болох ЭЕШ-д 2022 болон түүнээс өмнөх оны төгсөгчид хамрагдана

Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ыг энэ оноос эхлэн жилд хоёр удаа авахаар болсон.

Эхний удаагийн шалгалтыг зургаадугаар сард зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн шалгалтыг улсын хэмжээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 16-19-нд товлолоо.

Ингэхдээ 2013 оны Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу авагддаг Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тай хамт зохион байгуулах юм. Гэхдээ энэ удаагийн ЭЕШ-д ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг.

2022 оны хоёр дахь ЭЕШ-ын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгоход оршино. 

ЭЕШ-ын бүртгэл аравдугаар сарын 19-ний 15:00 цагт эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 21-ний 18:00 цагт хаагдана. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..