© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Дэлхийн хамгийн бохир хүн гэгддэг Ираны иргэн 94 насандаа таалал төгсжээ

"Дэлхийн хамгийн бохир хүн" хочтой Иран улсын иргэн 94 насандаа таалал төгссөн тухай тус улсын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Хагас зууны турш усанд оролгүй, ганц биеэр амьдарч байсан Амоу Хажи өнгөрсөн Ням гарагт Ираны өмнөд бүсийн Фарс мужийн Дежга тосгон дахь гэртээ нас барсныг IRNA агентлаг мэдээлсэн байна.

Өвдөхөөс болгоомжилж, усанд огт ордоггүй байсан түүнийг хэдхэн сарын өмнө тосгоны оршин суугчид албадан усанд оруулж, биеийг нь угааж байсныг орон нутгийн албаны хүн ярьжээ. Үүний дараа Хажийн бие муудаж, удалгүй нас барсан байна.

“Амоу Хажигийн этгээд амьдрал” нэртэй богино хэмжээний баримтат кино 2013 онд дэлгэцэнд гарахад хүмүүс түүнтэй танилцаж байжээ.

Бага залуу насанд нь тохиолдсон сэтгэл зүйн цочролоос болоод усанд оролгүй амьдрах сонголт хийснээ Хажи нэг удаа хэвлэлд ярьж байсан юм. Тэрбээр газар нүхэлсэн оромжид маш бохир нөхцөлд амьдардаг байжээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..