© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Зам тээврийн илрүүлсэн зөрчил бүрт 4000 төгрөг олгоно

Явган хүний зам дээр автомашинаа байршуулсан бол зөрчлийн тухай хуулиар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Тэгвэл иргэд жолоочдын энэ буруу үйлдлийг баримтжуулан авч "E Police" аплейкшн рүү илгээснээр торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг авах боломж бүрдсэн байна.

Энэ нь иргэн та илрүүлэн мэдээлсэн зөрчил бүрээсээ 4000 төгрөгийг авна гэсэн үг юм. Замын хөдөлгөөний энэ зэрэг зөрчил мэдээллийг "E Police" аплейкшнд 2018 оноос хойш мэдээлдэг болсон. Энэ аплейкшнд дээд тал нь нэг иргэн 1541 зөрчлийг мэдээлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..