© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

УОК: Нийт нутгийн 50-иас дээш хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй

Өнөөдөр /2022.11.22/ УОК өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-ийн хуралдааныг өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хэлэлцэх хүрээнд зохион байгууллаа. Хүнс хөдөө аж ахуйн, эрчим хүчний салбарын сайд нар болон 21 аймгийн засаг дарга нар оролцлоо.

Жилийн эцсийн тооллогоор нийт нутгийн 50-иас дээш хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өнгөрсөн өвөл нийт нутгийн 70 хувьд нь бэлчээрийн даац хүрэлцээтэй байсан бол энэ жил 40 хувьд нь хүрэлцээтэй, үлдсэн 60 гаруй хувьд нь даац хэтрэлттэй байна. 122,5 сая толгой мал хаваржих урьдчилсан дүн гарсан" хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..