© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 917 мянган тонн нүүрс экспортложээ

Өнгөрсөн долоо хоногт 6502 автомашин, 1647 чингэлэг, нийт 917.1 мянган тонн нүүрсийг экспортложээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 88 хувиар өссөн үзүүлэлт юм. Он гарснаас хойш 25.3 сая тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71 хувиар өсжээ.

Энэ хугацаанд 64 автомашин, 265 чингэлэг буюу оны эхнээс 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.6 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1169 автомашин, 713 чингэлэг буюу оны эхнээс нийт 4.2 сая тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 19.23 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 140.5, зэсийн баяжмал 102.3, төмөр 82.6, алт 96.2, газрын тос 58.3, цайр 124.2, хайлуур жонш 47.8 хувь байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..