© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

" Эрэл" -ийн Б.Эрдэнэбат гадаадад байгаа учраас шүүх хуралдаан хойшилжээ

ХБ-ны зээлдэгч "Эрэл" ХХК холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо. Хариуцагч Б.Эрдэнэбат нь хуралдаанд биечлэн оролцох боломжгүй (гадаадад) тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Шүүгч хүсэлтээс татгалзан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн ч хариуцагч талын өмгөөлөгч нараас шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул хуралдааныг хойшлуулсан байна. 

"Эрэл" ХХК нь "Барилга үйлдвэрлэх төсөл" нэрээр Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авсан ч огт төлөлт хийгээгүй бөгөөд 2022 оны нэгдүгээр сард 163,3 тэрбум төгрөгийн өртэй байсан бол 9 дүгээр сарын 30-ны байдлаар нийт өр нь 187,7 тэрбум төгрөг байв. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул Эрэл ХХК-ийн өрийн үлдэгдлийг 197 тэрбум  хэмээн бичжээ.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд орсон учраас Шүүхэд хандсан байдаг. Шүүх хурал одоогийн байдлаар 18 удаагаа хойшилж буй аж. Шүүх хурлыг маргаашдаа товлохоор шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..