© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Хотын даргын захирамжгүйгээр Сэлбэ голын эхийг сүйтгэсэн гэв

Иргэний нийгмийн байгууллагууд Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хууль зөрчсөн аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга өгч буй талаар болон Сэлбэ голын эхэнд бүтээн байгуулалт нэрээр ажиллаж буй хүмүүстэй холбоотой хэвлэлийн хурлыг өнөөдөр /2022.11.22/ хийлээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг 2012 онд батлаад, 10 жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Энэ талаар Иргэний нийгмийн байгууллагын гишүүн н.Эрдэнэцолмон "10 жилийн хугацаанд 300 орчим сая модыг ойжуулалт, нөхөн сэргээлтэд хийх хэмжээний зардал мөнгийг шамшигдуулсан юм. Тэрбум мод хөдөлгөөн, ногоон хөгжил ярьж буй энэ цаг үед ойгоос олсон орлогыг тухайн ойгоо нөхөн сэргээхэд, газар ашигласны төлбөрөөс олсон орлогоо газраа нөхөн сэргээхэд зарцуулбал байгаль орчны салбар хангалттай төсөвтэй болно" гэв.

Мөн Сэлбэ голын сав газрыг арваад жилийн өмнө нийслэлийн тусгай хамгаалалтын газар болгосон ч нийслэлийн Байгаль хамгаалах газры дарга асан М.Нямбаярын буруутай үйл ажиллагаанаас болж сүйдсэн хэмээн "Бид туул голынхон" хөдөлгөөний гишүүн хэллээ. Тэрбээр "Сэлбэ голын эх дээр цөөрөм барих, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байгуулна хэмээн хотын даргын захирамж гараагүй байхад дур мэдэн гэрээ явуулж, ажлыг эхлүүлсэн. Ажлыг эхлүүлсэн компани хуурамч бичиг баримт бүрдүүлдэг" гэлээ.

Мөн "М.Нямбаяр 10 сая төгрөг өгье, үйл ажиллагаагаа зогсоо хэмээн бидэнд хандсан. Уг хэргийг АТГ хэрэгсэхгүй болгосон" хэмээн мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..