© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Х.Бадамсүрэн яллагдагчаар татагджээ

"Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг Хөгжлийн банкны асуудлаар яллагдагчаар татжээ. Тодруулбал, түүнийг Бэрэн группийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн хэмээн үзэж ийн яллагдагчаар татсан байна.

Учир нь тэрбээр "Бэрэн" группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан үе нь зээл авсан үетэй давхцсан гэх.

Өнөөдрийн байдлаар Бэрэн групп Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчдийн нэг бөгөөд нийтдээ 180 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. 

Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн дунд хоёр ч Хөдөлмөрийн баатар байгаагийн нэг нь тэр. Ямар сайндаа л хөдөлмөрийн баатрууд нь ээлж дараалан яллагдагчаар татагдахад "Хулгай, луйварчин баатруудтай Монгол Улс" гэх хошигнол хүртэл гарах вэ.

Өнгөрөгч наадмын өмнөхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хөдөлмөрийн баатар" цол олгоод зогсохгүй бүр ХОЁР ДАВХАР АЛБАН ТУШААЛ хашуулж байв. Одоо шүүхийн хаалгаар орох дээрээ тулчихсан яллагдагчаар татагдчихсан сууна.

Тэтгэвэрт гарах нас нь хэдийн өнгөрчихсөн ч төр өртэй мэт эрхлүүлсээр ажил, албан тушаалтай байлгасаар ирсэн түүнийг хуулийнхан хүчрэх үү.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..