© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Монгол залууг алхаар цохиж хөнөөсөн Оросын иргэний хэргийг прокурорт шилжүүлжээ

Энэ оны есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө ОХУ-ын иргэн "Д" манай улсын иргэн "Г"-г тархин тус газарт нь алхаар цохиж, маш хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Улмаар ГССҮТ-д маш хүнд байдалтай, ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан хохирогч "Г" /2022.09.30/ шархаа даалгүй нас барсан.

Тэгвэл тус хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хэрэг явдлыг сануулбал, 2022 оны есдүгээр сарын 25-ны 00:30 цагт Баянгол дүүргийн дугаар тоотод Буриад улсын иргэн цагдаа дуудаад өгөөч гээд байна гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очсон байдаг. Ингэхэд Оросын холбооны улсын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн.

Улмаар хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-ын гэрт түрээс төлж амьдрахаар 2022.09.24-ний өглөө 09.00 цагт ирсэн байна. Ирсэн өдрөө иргэн “Г”-гийн толгойн дагзан тус газар алхаар цохиж амь насыг нь бүрэлгэсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..