© Tseg.mn. 2011-2022
Улс төр

“Чингис хаан” одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулна

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж байна.

Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан” одонг монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд,  Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: 

"Энэ жил Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас олон ажил хийж байна. Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Чингис хааны эш хөргийг залах зарлиг гаргасан. Мөн Чингис хааны музейг ашиглалтад орууллаа. Монголын түүх соёлоо сурталчлах томоохон ажлууд хийж байна.

Наймдугаар сард олон улсын хурлууд зохион байгуулж, Чингис хаан судлалтай холбоотой олон талт ажил хийж байна. Тийм учраас Чингис хааныг олон улсын түвшинд судалж байгаа нэрт эрдэмтэнд энэ одонг гардуулахаар болсон" гэлээ. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..