© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

АТГ эмнэлгүүдэд авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтын баримтуудыг шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс энэ сарын 14-18-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-2,
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг,
  • Цус сэлбэлтийн үндэсний төв болон
  • Хүрээ амаржих газар зэрэг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт тус тус ажиллаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, худалдан авах үйл ажиллагаа, дүрэм журам, тушаал шийдвэрийн хэрэгжилт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагаатай холбоотой баримтуудад хяналт шалгалт хийжээ.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 10 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 4755 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..