© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Б.Бат-Эрдэнэ: Ирсэн жуулчин болгонд НӨАТ-ын буцаан олголтыг өгнө

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг салбар салбарын сайд нар танилцуулаа. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Аялал жуулчлалын тухай хуулийг даваа гарагт өргөн барина. Эдийн засгийг дэмжих, эрхзүйн орчныг бүрдүүлэх хууль байх ёстой. Энэ хуулийг дагаад 12 орчим хуульд өөрчлөлт орно.

2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж буй. Монгол Улс бүх онгоцыг хүлээн авна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх санг бий болгож, хувийн хэвшлийнхэн авч явна. Дотоодын агаарын тээврийг дэмжих шаардлагатай.

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчийн ажлыг тодорхой цэгцтэй болгоно. ДНБ өндөртэй орнуудын визийг чөлөөлөх, цахим визийг олгох болно. Ирсэн жуулчин болгонд НӨАТ-ын буцаан олголтыг өгнө” гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..