© Tseg.mn. 2011-2022
Улс төр

БНХАУ-аас 30 сая ам.долларын зээл авч, нүхэн гарц барина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр болсон.

Тэгвэл энэхүү айлчлалын үеэр Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулахаар болсон талаар Ж.Сүхбаатар сайд Засгийн газрын мэдээллийн үеэр хэллээ. 

Тодруулбал, Таваншарын тавдугаар баазын баруун талын нүхэн гарц, Геологийн төв лаботари, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуул гээд дөрвөн хэсэгт 30 сая ам.долларын зээлээр нүхэн гарц байгуулахаар төлөвлөжээ. Ирэх жил энэ ажлыг эхлүүлж, ойрын гурван жилд дуусгана. Нүхэн гарц байгуулснаар түгжрэл 20 хувиар буурна гэж тооцсон байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..